ЭЕШ-ийн бүртгэл дөрөв хоногийн дараа дуусна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 25-нд буюу дөрөв хоногийн дараа дуусна. 

Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлтээр бүртгэхгүй бөгөөд шалгалт өгөх хичээлийг нэмэлтээр сонгох боломжгүй юм. 

Тиймээс шалгалт өгөх сурагчид дурдсан хугацаанд eyesh.eec.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх шаардлагатайг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.

Хэрэв шалгуулагч та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажих юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top