Маргааш буюу энэ сарын 22-нд Буриадын Дуурийн театрт ЗХУ-ын Ардын жүжигчин Ким Бaзapcaдaeвын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын тэмцээн болно.
Зургаа дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд ОХУ, Монголын шилдэг дуучид оролцох юм. Дуучид ари, романс, ардын дуу дуулж өрсөлдөнө.
Манай улсаас Пермийн дуурийн театрын гоцлол дуучин Т.Энхбат оролцоно. Тэрээр Буриадын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би буриад ардын “Эжымни” дууг сонгосон. Ээждээ зориулан дуулна. Гурван жил гэртээ хариагүй болохоор аав ээжээ их санаж байна” гэж ярьжээ.
Шилдэг найман оролцогч мөнгөн шагнал хүртэх бол Гран При шагналын эзэн Жигжит Бaяcxaлaнoвын алдарт буриад хутганы эзэн болно.
Сэтгэгдэл ( 0 )