Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. Өчигдөр сонгомол барилдааны тэмцээн өндөрлөж, 60 кг-д Ц.Балжиням, 67 кг-д Б.Нямдорж, 72 кг-д Г.Ханбүргэд, 82 кг-д Д.Батзул, 97 кг-д Ц.Мөнхбаяр нар барилдав.
67 кг-ын жинд ОУХМ Баттулгын Нямдорж шөвгийн наймд Узбекистаны Махмуд Бакшиллоевт 5:14-өөр ялагдсан.
72 кг-д 2019 оны 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ханбүргэд “Нур-Султан-2019” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт БНСУ-ын Ли Жи-Ёнд 2:6 ялагдлаа.
82 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Дамжингийн Батзул Узбекистаны Мухаммадкодир Расуловт 0:9 ялагдсан.
97 кг-ын жинд Мөнхбаярын Цогтбаяр Казахстаны Санжар Серикканд 0:9-өөр ялагдлаа.
60 кг-ын жинд Цэвээнравдангийн Балжинням “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий мөнгөн медальт, Кыргызстаны Жоламан Шаршенбековт оноогоор цэвэр ялагдсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Юрнер Фидахметовтой барилдаж 6:12-оор ялагдлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Ялдаг амьтан нэг ч алга уу архичин хар тамхичин Монголчууд
Ялагдсан Ялагдсан Ялагдсан Ялагдсан Ялагдсан