ОХУ-ын мэргэжлийн бөхийн лиг ирэх тавдугаар сарын 19-20-нд Москва хотод анхны тэмцээнээ хийхээр болжээ.
Poddubny Wrestling League-д ОХУ, Беларусийн шилдэг тамирчид тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Гадаадын бөхчүүдийг урьсан ч Украины дайны улмаас хоригт ороод байгаа Орост ирэхээ зарласан тамирчин одоогийн байдлаар гараагүй байна.
Мэргэжлийн лигт сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөх, грэпплинг, панкратионы тэмцээн болно.
Лигийн урьдчилсан шатны барилдаан 19-нд ЦСКА спорт ордонд явагдах бөгөөд 1000 гаруй тамирчин 18 дэвжээн дээр зэрэг барилдах юм. Шигшээ барилдаан 20-нд ВТБ Арена ордонд нэг дэвжээн дээр явагдана.
Сэтгэгдэл ( 0 )