Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг 50 кг-ын жинд гурав ялж шигшээд шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Узбекистаны Жасмина Иммаева, Казахстаны Айгул Нуралимтай нарыг тус бүр оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан.
Хагас шигшээд 2017 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Манишаг 11:4-өөр ялж, финалд шалгарлаа.
Ц.Намуунцэцэг 18:00 цагт өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга Ремина Ёшимототой алтан медалийн төлөө барилдана.
Сэтгэгдэл ( 1 )
Япон гэхээр сургаар нь аль хэдийн ялагдчихсан биз дээ, манайхан муухан улсуудад эр бар, япон мэттэй нь барилдах болохоор туулай болчихдог доо