Улаанбаатарт явагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлсэн.
76 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал хагас шигшээд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны дэлхийн аварга, Кыргызстаны Айпери Медет Кызыд 0:10-аар ялагдлаа. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөөх барилдаанд хэсэгтээ ялагдсан Казахстаны Гулмарал Еркебаеватай даагаа нэхэхээр болов.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хагас шигшээ барилдаанд Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Кыргызстаны Мээрим Жуманазаровад 2:7-гоор ялагдлаа. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Казахстаны Мадина Бакбергеноватай барилдахаар болов.
Монголын чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )