Японы мэргэжлийн дугуйн LEVANTE FUJI SHIZUOKA баг энэ жил шинээр 3 тамирчин авсны хоёр нь Монголын дугуйчин. Багийн хэвлэлийн албанаас “Шизүока мужтай дотно харилцаатай байдаг Монгол улсаас хоёр тамирчин элссэн. Хоёулаа Монголын аварга. Б.Марал-Эрдэнэ 2016 онд Японд болсон U23 Азийн АШТ-д түрүүлсэн. 2017, 2019 онд Японд болсон уралдаануудад түрүүлж байсан, Японд дасаж, зохицсон тамирчин. Э.Болор-Эрдэнэ 2021 оны Монголын аварга” гэж сэтгүүлчдэд мэдээлж байсан билээ.
Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ нар энэ сарын 20-нд Шизүока мужийн дарга Хэйта Кавакацүтэй уулзаж, ярилцжээ.
Манай тамирчид хурдхан аварга болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Кавакацү “Манай багийн нэрэнд Фүжи уулын нэр бий. Энэ нь Японд түрүүлэх, нэгт орох гэсэн утгыг агуулж байгаа юм. Монгол тамирчид маань хурдан найз нөхөдтэй болж, Японы соёл, хоол ундад дасаасай” гэж бодож байна гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )