“Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тойргийн болон хагас шигшээ барилдаанууд боллоо. Өнөөдөр барилдсан манай таван бүсгүй бүгд 18:00 цагт медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.
Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм. Тэгвэл 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Баатаржавын Шоовдор нар тойргийн барилдаанд тус бүр хоёр ялж, нэг ялагдаж хүрэл медаль дээр буух нь тодорхой болсон. Үдээс хойш медалийн өнгөө хувиргах барилдаанаа хийнэ.
Сэтгэгдэл ( 1 )
ААШТ л гээд байдаг чанарын хувьд жаахан тиймхэн үү, үгүй юу, зарим жинд гурав дөрөвхөн хүн ороод ч байх шиг, энэ тэмцээн худлаа хоосон том нэртэй сүр данзан бололтой шүү