Агуэро, Дрогба, Скоулз нар Премьер лигийн Алдрын танхимд заларлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Английн Премьер лигийн Алдрын танхим өнөөдөр зургаан шинэ гишүүнээр эгнээгээ нэмлээ. Серхио Агуэро, Венсан Компани (хоёул Манчестер Сити), Дидье Дрогба (Челси), Пол Скоулз (Манчестер Юнайтед), Петер Шмейхель (Манчестер Юнайтед, Астон Вилла, Манчестер Сити), Иан Райт (Арсенал, Вест Хэм) нар танхимын хүндэт суудалд заларсан байна.

Ийнхүү Алдрын танхим 16 гишүүнтэй боллоо: Тьерри Анри, Алан Ширер, Эрик Кантона, Рой Кин, Фрэнк Лэмпард, Деннис Бергкамп, Стивен Жеррард, Дэвид Бекхэм, Уэйн Руни, Патрик Виейра, Серхио Агуэро, Венсан Компани, Дидье Дрогба, Пол Скоулз, Петер Шмейхель, Иан Райт.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top