Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн медалийн төлөөх барилдаанууд өчигдөр (2022.04.21) боллоо.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрээр финалд “Осло-2021” дэлхийн аварга Японы Ремина Ёшимотод 2:12-оор ялагдсан. Ц.Намуунцэцэг Узбекистаны Жасмина Иммаева, Казахстаны Айгул Нуралим, Энэтхэгийн Манишаг тус бүр цэвэр ялж шигшээд хүрсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )