Улаанбаатарт болж байгаа Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний гурав дахь өдөр эмэгтэй 59 кг-ын жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор мөнгөн медаль хүртлээ.
Энэ нь түүний Азийн аваргын дөрөв дэх медаль юм. Тэрбээр 2014, 2021 онд Алматыд мөнгө, 2018 онд Бишкект хүрэл медаль хүртэж байсан юм.
Б.Шоовдор Японы Сара Натамид 2:4-өөр ялагдсан.
Энэтхэгийн Саритаг 2:1 ялсан.
Казахстаны Диана Кайюумоваг 5:0-ээр ялсан.
Б.Шоовдор тойргийн сүүлийн барилдаанд Узбекистаны Дилфуза Аимбетоваг оноогоор цэвэр ялсан.
Сэтгэгдэл ( 0 )