"Буянт-Ухаа" ордонд болж байгаа Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Г.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ.
Түүний жинд таван бөх тойргоор барилдаж, манай бөх гурав ялж, нэг ялагдсан юм.
Г.Отгонжаргал залуучуудын Дэлхийн аварга болон залуучуудын Азийн хошой аварга Японы Үми Имайд 3:10-аар ялагдсан.
Казахстаны Алтин Шагаеваг 11:1-ээр ялсан.
Узбекистаны Сардиназ Жиенбаеваг цэвэр ялсан.
Энэтхэгийн Сушма Шокеенийг 15:5-аар ялснаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Сэтгэгдэл ( 0 )