ААШТ: Киргиз бөхчүүдэд нэг талын зардал л гаргаж өгчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Улаанбаатарт болж байгаа Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцож байгаа Киргизийн бөхчүүдийн адал явдал үргэлжилсээр байна.

Тэдний замын зардлыг Сангийн яамнаас нь гаргаж өгөхгүй байсан тул тэмцээнд оролцож чадахгүй болох тун дөхсөн. Яамнаас бөхчүүдийг сан байгуулан, хандив цуглуул гэж хэлсэн байдаг.

Харин парламентэд депутатууд энэ талаар ярьж байж, замын зардал гаргуулан, Улаанбаатарт ирж амжсан билээ. Тэгвэл бөхчүүдийн замын зардлын талыг л гаргаж өгсөн байжээ.

Депутат Тазабек Икрамов парламентын хурал дээр “Бид Азийн АШТ эхлэхээс 2 хоногийн өмнө мөнгө олж чадсан. Гэтэл Сангийн яамнаас тамирчдын Монголд очих онгоцны зардлыг л гаргасан байлаа. Хоол унд, буцах тасалбар гээд өөр олон зардал байна. Одоогийн байдлаар мөнгийг шилжүүлээгүй байна. Санхүүгийн бэрхшээлтэй байгаа ч манай бөхчүүд Азийн наадамд тун сайн барилдаж байгаа” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 22

Манай бөхийн хэнээтнүүд энэ хэдэн киргизийг зардлыг даагаад буцаачих биз дээ, мөн ч бийлэгжүү улс шүү дээ

1  |  0
Top