ОХУ-ын цэрэг Украины нутаг дэвсгэрт нэвтэрсэн өдрөөс хойш спортын ертөнц тэр чигээрээ орос тамирчдыг ад үзэж эхлээд байгаа. ОУОХ-ны зааврын дагуу ихэнх спорт холбоод тэмцээн уралдаандаа орос тамирчдыг оролцуулахгүй болсон. Энэхүү хориг, хязгаарлалт хэдий болтол үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ч мөн орос бөхчүүдийг тэмцээнд оролцуулахгүй байгаа. Тамирчин хүний замнал богино, ид үе нь бүр ч богинохон. Олон улсын тэмцээнд оролцохгүй бол спортоор хичээллэх хэрэг байна уу гэж ч хэлж болохоор. Хэрэв энэ хориг хэдэн жилээр үргэлжлэх бол тамирчид иргэншлээ сольж, гадаад орны нэр дээр олимп, ДАШТ-д оролцох боломж байгаа юм.
Харин ОХУ-ын Спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Оросын чөлөөт бөхийн шигшээ баг бүрэн бүрдсэн байгаа. Манай шилдэг тамирчид эх орондоо үнэнч, хэн нь ч иргэншлээ солих бодолгүй байгаа. Бүгд ажлаа хийгээд, бэлтгэлдээ ороод явж байна. Ямар ч асуудал байхгүй” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Худлаа даа, одоохондоо ч яах вэ, олимпын цикл эхлэж л байна, дараа жилээс байдал өөр болно оо, хориг бол мөддөө буухгүй байх аа