Сан-Франциско - Флорида чиглэлийн онгоцонд зорчиж явсан мэргэжлийн боксын домог Майк Тайсон зорчигч зодсон хэргээр шалгагдаж байна. Майкын ард сууж явсан согтуу залуу түүнийг таниад зүгээр суулгахгүй хоргоож эхэлсэн байна. Хамт селфи зураг авхуулсан ч залуу тайвширсангүй, сүүлдээ доромжилж эхэлсэн гэнэ.
Удаан тэвчсэний эцэст тэвчээрийн хүлээс алдарсан Майк залууг хэд хэд цохисон бөгөөд хохирогч Цагдаагийн газарт ханджээ.
Сэтгэгдэл ( 0 )