Азийн АШТ: Монгол охид багийн дүнгээр 2-т орлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 23

Өчигдөр Буянт-Ухаа ордонд Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өндөрлөлөө. Япончууд дэлхийд тэргүүлдэг гэдгээ тивдээ харуулсан бол манай баг хоёрдугаар байрт шалгарлаа.

Нийт найман орны 60 тамирчин хүч сорьж, ихэнх жинд тойргийн сисемээр аваргыг тодруулсан. Японы баг 7 алт, 2 мөнгөн медаль хүртэж, 227 оноогоор тэргүүлсэн. Монголын баг алтан медаль авч чадаагүй ч 4 мөнгө, 5 хүрэл буюу 76 кг-аас бусад жинд медаль авч, 167 оноотой удааллаа. Тэдний араас 2 алт, 2 мөнгөтэй Казахстаны шигшээ оржээ.

50 кг. Ремина Ёшимото (Япония); 2. Ц.Намууцэцэг (Монгол); 3. Жасимна Иммаева (Узбекистан).

53 кг. Акари Фүжинами (Япон); 2. Б.Хулан (Монгол); 3. Жулдыз Ешимова (Казахстан).

55 кг. Үми Амаи (Япон); 2. Г.Отгонжаргал (Монгол); 3. Сушма Шокен (Энэтхэг).

57 кг. Цүгүми Сакураи (Япон); 2. Аншу (Энэтхэг); 3. Х.Болортуяа (Монгол).

59 кг. Сара Натами (Япон); 2. Б.Шоовдор (Монгол); 3. Сарита (Энэтхэг).

62 кг. Нонока Озаки (Япон); 2. Айсулу Тыныбекова; Киргиз 3. Б.Хонгорзул (Монгол), Маниша (Энэтхэг).

65 кг. 1. Мива Морикава (Япон); 2. Радхика (Энэтхэг); 3. Ө.Пүрэвсүрэн (Монгол).

68 кг. 1. Мадина Бакбергенова (Казахстан); 2. Меэрим Жуманазарова (Кыргызстан); 3. Э.Дэлгэрмаа (Монгол).

72 кг. Жамила Бакбергенова (Казахстан); 2. Сүмире Ниикүра (Япон); 3. Э.Даваанасан  (Монгол).

76 кг. 1. Айпери Медет Кызы (Кыргызстан); 2. Юка Кагами (Япон); 3. Гульнарал Еркебаева (Казахстан)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top