Киргизийн бөх, дэлхийн хошой аварга Айсулуу Тыныбекова эмэгтэй 62 кг-д түрүүлэх хамгийн магадлалтай бөхөд тооцогдож байв.
Шигшээ барилдаанд тэрээр Японы Ноноки Озакитай барилдсан. Эхний үед 1-0 тэргүүлж явсан ч 1-9 ялагдаж байхдаа гэмтээд тэмцээнийг орхисон. Шагнал гардуулах ёслолд гарч ирээгүй билээ.
Тыныбекова ялагдсаныхаа дараа инстаграм хуудсаараа дамжуулан ард түмэндээ ханджээ.
“Хайрт киргизчүүд минь, өнөөдөр надад Азийн таван удаагийн аварга болох боломж байлаа. Би өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ хийсэн. Хоёр барилдаж ялаад финалд тэргүүлж явсан ч харамсалтай нь гэмтчихлээ. Мэргэжлийн спортод ийм зүйл тохиолддог. Одоо би олон юм бичиж чадахгүй байна. Гэхдээ та бүхний дэмжлэгэд үргэлж талархаж байдгаа хэлье. Та бүхний хайр, дэмжлэг надад их тус болдог шүү” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )