“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан явагдаж байгаа билээ.
97 кг-ын жинд шөвгийн наймд Казахстаны Мамед Ибрагимовыг 9:5-аар ялаад байсан ОУХМ Ө.Батзул хагас шигшээгийн барилдаанаа хийж, Узбекистаны Мухаммадрасуль Рахимовыг цэвэр дарлаа.
Ингэснээр манай бөх үдээс хойш “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт Ираны Мохаммадхоссейн Мохамаддиантай алтан медалийн төлөө барилдахаар болов.
Сэтгэгдэл ( 3 )
Өө хөөрхий өөрийн дэвжээн дээрээ ийм муу байхдаа яахавдээ
Аваргалж чадахгүй яагаад гэвэл монголчууд нийгмээ өөрчилж чадаагүй. Тийм болохоор гонжийнжоо.
Муу хөгшин ираныг ялаад өг