Жамила Бакбергенова: Дүүтэйгээ хамт түрүүлсэндээ маш их баярласан

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 23

 “Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд ихэр эгч дүүс хос алттай нутаг буцах болсон. Тэмцээний гурав дахь өдөр дүү Мадина Бакбергенова нь 68 кг-д түрүүлсэн бол нэг өдрийн дараа буюу өчигдөр эгч Жамила Бакбергенова нь 72 кг-д алтан медалийн эзэн болов.

Медаль гардуулах ёслолын дараа Жамила Бакбергенова “Дүүтэйгээ хамт Азийн аварга болсондоо маш их баяртай байна. Түүний өмнөөс их баярлаж байна. Бид энэ тэмцээнд хоёр үе шаттай бэлтгэл хийсэн. Өндөр ууланд бэлтгэл хийгээд Монголд ирсэн. Өнгөрсөн жил мөнгөн медальтай харьсан болохоор энэ удаад түрүүлэх ганц зорилготой байлаа. Тодорхой төлөвлөгөөтэй гарсан. Тойргийн системээр барилдсан болохоор бүх барилдаан хэцүү байлаа. Хамгийн хэцүү нь эхний болон эцсийн барилдаан байлаа. Японы бөхтэй би анх удаагаа барилдсан. Дараа дараагийн тэмцээнд амжилттай барилдахын төлөө хичээнэ” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.88) 2022 оны 04 сарын 24

Хасгуудаас 7 н дор үхэр монголчууд.

0  |  0
Top