Айсулуу Тыныбекова яагаад Шагналын тавцанд гараагүй вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 23

Киргизийн бөх, дэлхийн хошой аварга, Токио олимпын мөнгөн медальт Айсулуу Тыныбекова эмэгтэй 62 кг-ын тэмцээний шигшээ барилдаанд Японы Ноноки Озакитай барилдсан. Эхний үед 1-0 тэргүүлж явсан ч 1-9 ялагдаж байхдаа гэмтээд тэмцээнийг орхисон. Шагнал гардуулах ёслолд гарч ирээгүй, түүний оронд Айпери Медет кызы гарсан юм.

Киргизийн эмэтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Байгазы Кенжебаев яагаад Айсулууг шагналын тавцанд гараагүй талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Айсулуу багш нараараа өргүүлэн, орж харагдсан. Гэмтэл нь хэр байна?

-Хүнд биш гэмтэл. Хөл нь хавагнасан. Тэр дор нь мөс тавьж, бинтээр чанга ороосон. Эмч нарт үзүүлэхэд шагналын ёслолд оролцохгүй байж болно гэж зөвшөөрсөн. Айсулуу гутал өмсөх аргагүй байлаа.

-Оронд нь  Айпери Медет кызы гарах зөвшөөрөл авсан уу? Ер нь ингэж болдог юм уу?

-Дасгалжуулагч, эсвэл өөр тамирчин гарч болно. Ерөнхий дасгалжуулагч Нурбек Изабеков бид хоёр Айсулуугийн дэргэд байсан болохоор Айпериг явуулсан. Эмч нарын зөвшөөрлөөр, хууль дүрмийн дагуу хийсэн.

-Айсулуу одоо хэр байна?

-Бүх юм зүгээр.

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top