Улаанбаатарт болж байгаа Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 5 дахь өдөр эрчүүд эхний 5 багц медалийн төлөө барилдлаа. Нийт 51 бөх барилдсанаас гол сeнсаац нь Ираны Рахман Муса Амузадхалили (65 кг) финалд Токио олимпын медальт, Энэтхэгийн Бажран Пунияг 1-3 ялсан явдал байлаа. Рахман эхний гурван барилдаанаа нийт 26-0 оноогоор дуусгасан байсан бөгөөд Пуния л түүнээс оноо авч чадсан юм. 19 настай иран залуу ийнхүү насанд хүрэгчдийн анхны цомоо алдарт Пунияг ялж, авлаа.
Киргизийн бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Эрназар Акматалиев (70 кг) Японы Таиши Нарикунид 3:4 ялагдсан. Киргизийн буриад бөх Арсалан Будажапов 79 кг-д хүрэл медаль хүртсэн. Буриадаас түүний дэмжигчид маш олноор ирсэн байлаа. Манай 4 бөх хүрэл медалийн төлөө барилдаад бүгд ялагдлаа. Ө.Батзул 97 кг-д мөнгөн медаль хүртсэн нь манай эрэгтэй багийн анхны медаль байлаа.
Эрэгтэй чөлөөт бөхийн эхний өдрийн байдлаар Энэтхэг (1 алт -2 мөнгө -1 хүрэл), Япон (1-0-3) тэргүүлж байна.
57 кг
Финал
Рави Кумар (Энэтхэг) - Рахат Калжан (Казахстан) - 12:1
Хүрлийн төлөө
Рикуто Араи (Япон) – З.Занабазар (Монгол) - 9:8
Алмах Сманбеков (Кыргызстан) - Гуломхон Абдуллаев (Узбекистан) - 13:7
65 кг
Финал
Рахман Амузадхалили (Иран) - Баджранг Пуния (Энэтхэг) - 3:1
Хүрэл медалийн төлөө
Аббос Рахмонов (Узбекистан) - Хаджи Мухаммад Али (Бахрейн) - цэвэр
Каики Ямагүчи (Япон) – Ц.Цогбадрах (Монгол) - 8:1
70 кг
Финал
Таиши Нарикүни (Япон) - Эрназар Акматалиев (Кыргызстан) - 4:3
Хүрлийн төлөө
Навин (Энэтхэг) – Э.Тэмүүлэн (Монгол) - цэвэр
Сырбаз Талгат (Казахстан) - Мохаммедмехди Эганехджафари (Иран) - 4:0
79 кг
Финал
Али Бахтияр Савадкухи (Иран) - Балиян Гурав (Энэтхэшг) - 9:9 (+:- )
Хүрлийн төлөө
Арсалан Будажапов (Кыргызстан) - Гурбанмурат Овезбердиев (Туркменистан) – өрсөлдөгч барилдаагүй
Юдаи Такахаши (Япон) – Э.Бямбадордж - 12:1
97 кг
Финал
Мохаммад Мохаммадиан (Иран) – Ө.Батзул (Монгол) - 11:0
Хүрлийн төлөө
Мамед Ибрагимов (Казахстан) - Мухаммадрасул Рахимов (Узбекистан) - 3:2
Сатыварт Кадиан (Энэтхэг) - Зиямухаммет Сапаров (Туркменистан) - 10:0
Сэтгэгдэл ( 0 )