Азийн бөхийн холбооноос хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

Азийн бөхийн холбооноос "Мехико-1968" олимпийн наадмын хүрэл медальт, ардын багш гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, "Мехико-1968" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш Д.Сэрээтэр, "Монреаль-1976" олимпийн мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт А.Энхээ, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн нарт хүндэтгэл үзүүллээ.

Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгч Кеннет Ли, ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар ёслолд оролцлоо.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top