Азийн АШТ: Киргизэд сонгомол барилдааны багаа Баатрын ёсоор угтлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

Улаанбаатар хотод явагдаж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр өдөр сонгомол барилдааны тэмцээн явагдсан билээ.

Сонгомолын тэмцээнд алтан медалиар Ираны баг хошуучилсан ч нийт медалийн тоогоор Казахстаны баг тэргүүллээ. Казахстаны шигшээ 190 оноотой бол Иран 176, Киргиз 148 оноотой удааллаа.

Киргизийн багийн хувьд энэ нь түүхэн амжилт байв. Жоламан Шаршенбеков, Тынар Шаршенбеков, Акжол Махмудов алтан медаль хүртсэн бол Адилхан Нурланбеков, Узур Джузупбеков, Роман Ким нар хүрэл медаль авсан. Киргизийн багийг Бишкек хотын Манас нисэх буудалд баатрын ёсоор хүндэтгэн хүлээн авлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уул(202.9.40.191) 2022 оны 04 сарын 25

kыргыз тулааны төрлийн бүх спортод маш сайн юм бна лээ

0  |  0
үнэн(192.82.87.121) 2022 оны 04 сарын 24

Киргиз бөхийн төрлүүдээр огцом сайжраад тууж өгч байна, манай Монгол яг эсрэгээрээ, улам л муудаад одоо эмэгтэй эрэгтэй бүгд Дэлхийд битгий хэл Азид байхгүй боллоо

1  |  0
Зочин(202.126.88.210) 2022 оны 04 сарын 25

Энэ Киргизүүд бас манайх шиг бөхөөс өөр юм мэддэггүй, шизотой гарууд юм аа

1  |  2
Top