Улаанбаатарт болж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй 74 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хэсэг толгойлж барилдаж байгаа бөгөөд гоц мөргөж шууд наймд шалгарсан. Тэгвэл 1/4 шигшээд 2018 оны Азийн дэд аварга БНСУ-ын Ли Сён Бонтой хүч үзэж 5:4-өөр ялав.
Ингэснээр манай бөх хагас шигшээд Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Ираны Йонес Эмамичогайтай барилдана.
Монголын чөлөөт бөхийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )