Азийн АШТ: Д.ОРГИЛОХ хагас шигшээд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн 61, 74, 86, 92, 125 кг-н жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж байна.

61 кг-ын жинд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Нармандахын Наранхүү тэгшитгэлд Тажикстаны Мухамед Икромовыг 14:4-өөр ялаад байсан. Тэгвэл 1/4 шигшээд Казахстаны Акбар Курбановт оноогоор цэвэр ялагдлаа.

86 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин, спортын мастер Мэндбилэгийн Тэмүүжин тэгшитгэлийн барилдаанд 2012 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Японы Шота Ширайд 0:6-гаар ялагдав.

92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Оргилох шөвгийн наймд Узбекистаны Ажиньяз Сапарниязовыг 10:0 буюу онооны илт давуугаар ялж хагас шигшээд шалгарав. Тэрбээр Энэтхэгийн Викитэй барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top