Азийн АШТ: Д.ОРГИЛОХ алтан медалийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

92 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Оргилох хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл, 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Энэтхэгийн Викитэй барилдаж 11:0-ээр ялснаар финалд үлдэв.

Манай бөх үдээс хойш алтан медалийн төлөө “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Ираны Амирхоссейн Фирeзпeрбандпейтэй хүч үзэхээр боллоо.

Д.Оргилохын хувьд Увс аймгийн Малчин сумын харьяат, үндэсний бөхийн улсын домогт заан Ө.Тулгаа агсан, улсын начин Ө.Сумъяа нарын удмын бөх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.107) 2022 оны 04 сарын 24

Алт авах болтугай..

0  |  0
Зочин(202.126.88.210) 2022 оны 04 сарын 24

Олон үггүй чөлөөтийн шигшээг татан буулгаад бөхчүүдээр нь улс оронд хэрэгтэй ажил хөдөлмөр хийлгэ, энэ нөхөр алт аваад юуг ч өөрчлөхгүй

0  |  0
Top