Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн 61, 74, 86, 92, 125 кг-н жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж байна. Үдээс хойш 18.00 цагаас медалийн төлөөх барилдаанууд эхлэнэ. Манай 1 бөх алтан медаль, 2 бөх хүрэл медалийн төлөө барилдана.
74 кг –д хүрэл медалийн төлөө Б.Бямбадорж Японы бөх 2018 оны Азийн наадмын мөнгөн медальт, 2018 оны тивийн аваргын мөнгө, 2020 оны Азийн аваргын мөнгөн медальт, Дайичи Такатанитай барилдах юм.
92 кг –д Д.Оргилох “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Ираны Амирхоссейн Фирeзпeрбандпейтэй Азийн аварга цолны төлөө хүч үзнэ.
125 кг – д манай Э.Батмагнай Узбекистаны Сардорбек Холматовтой хүрэл медалийн төлөө барилдах юм.
Сэтгэгдэл ( 0 )