Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн 61, 74, 86, 92, 125 кг-н жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж өндөрлөлөө. Манай тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медаль авлаа. Эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дагвадоржийн Оргилох мөнгөн медаль хүртэв. 125 кг-ын жинд “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл, Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын ОУТ-ий хошой хүрэл, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин Энхтүвшингийн Батмагнай хүрэл медалийн эзэн боллоо. Ийнхүү манай эрэгтэйчүүд бөхчүүд эх орныхоо дэвжээнд хүнд гурван жиндээ (92 кг-д Д.Оргилох, 97 кг-д Ө.Батзул мөнгөн медалийн эзэн болсон юм) медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлж байна.
61 кг
1, Рэй Хигүчи Япон
2, Darioush Hassan HAZRATGHOLI ZADEH TANSEVAN Иран
3, Акраб Курбанов (Казахстан), Улукбек Жолдошбеков (Кыргызстан)
74 кг
1, Yones Aliakbar EMAMICHOGHAEI Иран
2, Нуркожа Кайпанов (Казахстан)
3, Дайичи Такатани Япон, Исламбек Орозбеков (Кыргызстан)
86 кг
1, Азамат Даулетбеков (Казахстан)
2, Deepak PUNIA Энэтхэг
3, Mohsen Miryousef MOSTAFAVI ALANJAGH Иран, Бобур Исломов (Узбекистан)
92 кг
1, Амирхоссейн Фирeзпeрбандпей Иран
2, Д.Оргилох Монгол
3, Вики Вики Энэтхэг, Адилет Давлумбаев (Казахстан)
125 кг
1, Yadollah Mohammad MOHEBI Иран
2, Алишер Ергали (Казахстан)
3, Э.Батмагнай Монгол, Yeihyun JUNG БНСУ
Сэтгэгдэл ( 1 )
70-80 аад онуудад Азийн аваргаас манай бөхчүүд зөвхөн нэг удаагийнхаас 5-8 алтан медаль авч байж билээ. Мах үнэд ороод мастерууд энэ бүтээгдэхүүнээ хэрэглэж чадахгүй болж тамир нь доройтоод байна уу,