Сүмо: Зуны тэмцээний БАНЦҮКЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 8-нд Токиод эхлэх Зуны тэмцээний банцүкэг өнөөдөр (2022.04.25) зарлалаа.

Ёкозүна Тэрүнофүжи 4 дэх башёдоо ганц ёкозүна, банцүкэг манлайлж байна. Арслангууд Митакэүми, Шёодай, Такакэйшёо гэсэн дараалалтай жагсаж, комүсүби Хоошёорюү баруунаас зүүнд дэвшжээ.

Манай Азүмарюү дээд зиндаандаа эргэн ирсэн байна. Хөл хорионы дэглэм зөрчсөн хэргээр 6 тэмцээн барилдах эрхээ хасуулсан озэки асан Асанояма макүшитагийн 42 хүртэл унажээ.

Зуны тэмцээний банцүкэд 43 дэвжээний 638 бөх бичигдсэн нь Хаврын тэмцээнээс 20 сүмоч нэмэгдсэн байна. Коконоэ дэвжээ 28, Таманои, Хаккакү, Садогатакэ дэвжээ 25, Такасаго дэвжээ 24 бөхтэй байна. Нишикидо дэвжээ 3 бөхтэй нь хамгийн цөөхөн бөхтэй дэвжээ болж байгаа юм.
 


ЗУНЫ ТЭМЦЭЭНИЙ БАНЦҮКЭ
 

Ёкозүна Тэрүнофүжи

Митакэүми Озэки Шёодай

Озэки Такакэйшёо

Вакатакакагэ Сэкивакэ Аби

Хоошёорюү Комүсүби Дайэйшёо

Такаясү Маэгашира-1 Ичиножёо

Кирибаяма М-2 Котоновака

Хокүтофүжи М-3 Тамаваши

Эндо М-4 Таканошёо

Ооношёо М-5 Тобизарү

Үра М-6 Вакамотохарү

Такарафүжи М-7 Котоэко

Шиманоүми М-8 Тэрүцүёоши

Котошёохо М-9 Точиношин

Окиноүми М-10 Нишикиги

Аойяма М-11 Чиёошёома

Миёогирюү М-12 Саданоүми

Чиёотайрюү М-13 Мэйсэй

Оохо М-14 Ютакаяма

Азүмарюү М-15 Ичиямамото

Ишиүра М-16 Мидорифүжи

Котокүзан М-17 Кагаяки

Монгол бөхчүүд

Жюүрёо

З-3 Миторюү Б.Төрболд

Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр

Макүшита

З-2 Хокүсэйхо Э.Даваанинж

З-8 Оошёоүма П.Дэлгэрбаяр

З-26 Араүма Б.Төртогтох

Б-26 Тамашёохо Э.Энхманлай

Б-43 Дэванорюү Т.Тэмүүлэн

Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат

Б-51 Токисоүма Ёошёояма Б.Анхбаяр

Санданмэ

З-19 Саданохикари Д.Наранцогт

З-37 Хокүтомарү Н.Чинзориг

Жонидан

Б-21 Котокэнрюү Г.Билгүүн

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Олзвай Дашням (64.119.23.77) 2022 оны 04 сарын 27

Хэрэгтэй газартаа хэрэгтэй цаг үед сумо барилдаж буй Монгол залуус ялалтын төлөө урагшаа дайраад марш Монгол ялна

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 28

Одоо энэ сумо хэнд сонин байх вэ дээ, сумогийн монгол дахь оргил үед аль эрт хорин жилийн өмнө өнгөрсөн ш дээ

0  |  2
зочин(192.82.74.122) 2022 оны 04 сарын 25

Ёкозүна Тэрүнофүжи Митакэүми гэж ойлгогдож бнаа

0  |  0
Top