Чөлөөт бөх: ОХУ-ын мэргэжлийн лигийн шагналын сан тодорхой боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

ОХУ-ын мэргэжлийн бөхийн лиг ирэх тавдугаар сарын 19-20-нд Москва хотод анхны тэмцээнээ хийнэ. Мэргэжлийн лигт сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөх, грэпплинг, панкратионы тэмцээн болно.

Poddubny Wrestling League-д ОХУ, Беларусийн шилдэг тамирчид тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Зохион байгуулагчид өндөр шагнал гаргаж, гадаадын бөхчүүдийг урина гэж зарласан бөгөөд шагналын сан нь тодорхой болжээ.

Олимпын жингийн шагнал ( чөлөөт 57, 65, 74, 86, 97, 125 кг, сонгомол 60, 67, 77, 87, 97, 130 кг):

1 байр - 1 сая рубль;

2 байр - 500 мянган рубль;

3 байр - 250 мянган рубль.

Олимпын бус жин (чөлөөт 61, 70, 79, 92 кг, сонгомол 55, 63, 72, 82 кг):

1 байр - 500 мянган рубль;

2 байр - 250 мянган рубль;

3 байр - 125 мянган рубль.

Хувийн болон шилдэг багийн шагнал:

1 байр - 2 сая рубль;

2 байр - 1 сая 200 мянган рубль;

3 байр - 800 мянган рубль.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 25

Мартсанаас мал мэнд үү гэж, манай нөгөө үндэсний бөхийн лиг яасан бэ, нөгөө Тамир гээд нөхөр лиг гээд нэг юм зохион байгуулаад байгаагүй бил үү

0  |  0
Top