Украинд хийж байгаа дайны улмаас олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасуулсан ОХУ-ын спорт холбоод гадаадын тамирчдыг дотоодын тэмцээндээ урьж, оруулах хүсэлтэй байгаа. Учир нь дан дотооддоо өрсөлдөөд байвал ур чадвар муудаж, түвшин доошлох аюултай.
Оросын Спорт бөхийн холбооноос ирэх тавдугаар сарын 14-нд Омск хотод сонгомол барилдааны супер тэмцээн зохион байгуулахаа зарлалаа. Тус тэмцээнд сонгомолын Дэлхийн шигшээ баг ОХУ-ын шигшээ багтай халз үзэлцэнэ.
Дэлхийн шигшээ багт хэн барилдах нь тодорхой бус байгаа ч урилга хүлээн авсан нэг тамирчны нэр тодорхой болсон. Улаанбаатарт өндөрлөсөн Азийн аваргын тэмцээний 77 кг-ын жингийн аварга Акжол Махмудовыг дээрх барилдаанд оролцуулахаар хэлэлцээр хийж байгаа гэнэ.
Акжол бол Токио олимпын мөнгөн медальт, Азийн наадмын мөнгөн медальт, Азийн хошой аварга тамирчин. Түүнийг олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Европын 4 удаагийн аварга Роман Власовтай халз барилдуулахаар яригдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Сугар-Эрдэнэ гээч нөхөр үнэхээр бөхөөр шизорчихсон гар юм аа, жинхэнэ бөхийн цагаан солиот