Испанид эхнэр, охиноо хөнөөгөөд өөрөө амиа хорлосон Оросын бизнесмен Сергей Протосенягийн хэргийн мөрдлөг үргэлжилж байна.
Мөрдөн байцаагч нар эхнэр, охиноо хөнөөсөн гэгдэж байгаа “Новатэк” хийн компанийн топ менежер асан Протосенягийн ээжийг байцаажээ.
Бизнесмений ээж Галина Петровна “Би Испанийн цагдаад итгэхгүй байна. Нарийвчилсан мөрдөн шалгалт хийх хэрэгтэй байна. Миний хүү эхнэр, охиноо хөнөөх хүн биш. Тэр гэр бүлээ маш их хайрладаг байсан. Түүн шиг сайхан сэтгэлтэй хүмүүс хүн алж чадахгүй. Нэгдүгээрт, тэд хайр сэтгэлээр олон жил ханилсан хос... Бас охиндоо хамгаас их хайртай байсан. Охиноо хөнөөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ” хэмээн халаглан ярьжээ.
Оросын толгой баячуудын нэг байсан Сергей Протосенягийн ээж аймшигт хэргийг мөнгөнөөс үүдэлтэй гэж үзэж байгаа аж. Цагдаа нар ч бизнесмений үхэл мөнгөнөөс үүдэлтэй эсэхийг шалгаж байгаа юм.
Гэвч одоогоор Оросын бизнесмений гэр бүлийн хэргийг аллага гэж үзэх баримт нотолгоо олдоогүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Эх орноос өөр аюулгүй газар олдохгүй. Ялангуяа эх нутаггүй хамгаалах хүнгүй мөнгөтэй хүнийг бол юу л гэж оролдохгүй байх билээ дээ. Тусгай хүчний байгууллагын ажилтнууд, тагнуул,аюулаас хамгаалах, цагдаа, мафи, сэтгүүлчид, хувийн мөрдөгчид гээд хэн нь ч их мөнгөнд шунана