Москвагийн төвд хоккейчин залууг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Улаан өндөгний баярын шөнө Москва хотын төвд аймшигт аллага болжээ.

23 настай хоккейч Роман Дидурыг цээж рүү нь хутгалан хөнөөсөн байна. Найзуудтайгаа шөнийн клубт хөгжилдөж байсан Романыг 37 настай бизнесмен хутгалжээ.

Тамирчин залуу болон түүний найз нар бизнесмен эртэй муудалцаж, зодолдох үеэр Роман амиа алдсан байна. Бизнесмен эрэгтэйг танидаг хүмүүс “Тэнд юу болсныг сайн мэдэхгүй. Уг нь тэр маш тайван, хорхойд хоргүй хүн байсан” гэж ярьжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Р(54.36.116.199) 2022 оны 04 сарын 27

Шалчига бацаанууд, зангаа тавихгүй ах нартайгаа тааржээ

1  |  0
Top