Н.Түвшинбаярыг энэ БААСАН ГАРАГТ шүүнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 25

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд товложээ.

Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байсан юм.

Дээрх зүйлчлэл нь 5-12 жилийн хорих ялтай ажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ol (99.230.64.174)  2025 оны 03 сарын 13

Дарга, цэрэггүй арчаагүй соёл боловсролгүй болжээ,,,яанадаа,,,

1  |  0
Top