Н.Түвшинбаярт сар бүр олгогдож байсан 7,5 саяын урамшууллыг ЗОГСООЛОО

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 06

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газар тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт оруулсан.

Уг журмын өөрчлөлтөөр биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгасан.

Тэгэл өчигдрийн /2024.06.06/ УИХ-ын чуулганаар Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталснаар шүүхээс 16 жилийн хорих ял сонссон олимпийн аварга Н.Түвшинбаярт сар бүр олгогдож байсан 7,5 сая төгрөгийн урамшууллыг зогсоож байгаа юм.

Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Онцлох заалтуудыг танилцуулахад,

  • Спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бусад салбаруудын ижил зарчмаар 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсаас олгож байх
  • Допингийн эсрэг үндэсний тогтолцоог Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэмд нийцүүлэн өөрчлөн байгуулах
  • Шигшээ багийн тамирчин нь ёс зүйн болон допингийн зөрчил гаргасан бол тус шигшээ багт өгдөг санхүүжилтийг зогсоох
  • Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд нь олгохыг зогсоох
  • Идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт Спортыг дэмжих сангаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх
  • Спорт холбоодыг дэмжих, төрийн зарим үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх зарчмаар Холбоодын улсын аварга шалгаруулах болон олон улс, тив, ДАШТ-ыг улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх
  • Спорт холбоод 10 сарын 1-ний өдрөөс өмнө ирэх жил зохион байгуулах улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийнхээ саналыг, олон улс, тив, ДАШТ-ыг зохион байгуулах бол саналаа 7 сарын 10-наас өмнө Биеийн тамир спортын улсын хороонд өгөх.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.251.98) 2024 оны 06 сарын 07

Допингийн асуудалд орсон тамирчин байвал тэмцээнд оролцохгүй хугацаанд нь бас зогсоох хэрэгтэй

0  |  0
Irgen(68.146.199.167) 2024 оны 06 сарын 07

Xun alchaad shorond suusan nertei gedsee ilengee sard 7.5 saya avna gej uy bxav zuv

0  |  1
фак(172.56.201.109) 2024 оны 06 сарын 07

хэргийн эзэн эрлэгдоржийг яахав. хамаг бузар булайг үйлдсэн этгээд

0  |  0
хүүхээ(172.56.201.109) 2024 оны 06 сарын 07

цалингийн доод хэмжээг өгөө

0  |  0
Ял,гавьяатүсдаа(202.9.46.181) 2024 оны 06 сарын 07

Олимпын анхны алтан медаль авсан өдрийг санацгаа. 2008 оны 7 сарын 1 нд иргэн цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, МАН ын байранд гал гарч, энгийн 5 иргэн цагдаад буудуулж амиа алдан,олон арван иргэд баривчлагдан, онц байдал тогтоож, гудманд танк харуулд гарч байсан хямралын дараа бүхнийг мартуулах баяр хөөрөөр дүүргэж Энхбаяр, Элбэгдорж, Баяр нар талбайд бүхний өмнө хөөрөн тэврэлдэж, Түвшинбаяраараа бахархаж , эв нэгдэл тогтож байсан өдөр шүү! Гавьяаг ч үнэлдэг, алдааг ч ялалдаг нь төрийн ёс. Гэхдээ нэгийг нь нөгөөгөөр нь хатуурхдаггүй, бас хөнгөлдөггүй. Бас гэр бүл үр хүүхдий нь бод

1  |  0
Хууль дээдлэх(202.9.46.181) 2024 оны 06 сарын 06

Хуулийг ийм хуульгүй байсан үеийн үйлдэл, түүний үр дагаварт хэрэглэж эрхийн байдлыг дордуулах нь эрх зүйт төр, Үндсэн хуулийн зарчмыг зөрчинө

0  |  0
зочин(66.181.181.180) 2024 оны 06 сарын 06

Элийдоржийн хийсэн бас нэг балайрал

1  |  0
Ga(202.126.90.253) 2024 оны 06 сарын 06

зөв иргэн хүнд үйлчлэх ёстой ялтанд үйлчлэх ёстойбиш

0  |  0
Зочин(202.55.188.44) 2024 оны 06 сарын 06

ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ МАШ ТОМ ХУВЬ НЭМЭР БОЛНО. ЭНЭ ХЭМНЭСЭН ХӨРӨНГӨӨРӨӨ ЭНЭТХЭГЭЭС АВСАН ЗЭЭЛЭЭ ТЭГЛЭЖ ГАЗРЫН ТОСНЫХОО ҮЙЛДВЭРЭЭ ИРЭХ ЖИЛ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ! ГОЁ ГОЁ! К КК

0  |  2
Дорж(223.131.182.116) 2024 оны 06 сарын 06

Ийм айиаар үйлдэл хийсэн ёс зүйгүй биеэ тоосон хүмүүсээс хураах хэрэгтэй тамирчид маш ёс зүйтэй байх хэрэгтэй

1  |  0
zochin(49.109.138.107) 2024 оны 06 сарын 06

yalaa gej ugdug bna uls iluude garsan mungu baihgui yagaad hun alsan hung tejeedeg bna ardtumennii tatvariin mungu gamnaj hergeleesei

1  |  0
Top