Улаанбаатар хотод явагдсан Азийн аварга шалгаруулах сонгомол барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн билээ. Тус тэмцээнд Ираны бөхчүүд амжилттай оролцсон.
Ираны Ерөнхийлөгч Эбрагим Раиси чөлөөт бөхийн тамирчиддаа баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлжээ.
Мэндчилгээнд “Манай залуу бөхчүүдийн гаргасан энэхүү ялалт Ираны залуу үеийн авьяас чадвар, хичээл зүтгэлийн ээлжит нэгэн баталгаа боллоо. Би Ираны ард түмэндээ энэхүү гайхамшигт ялалтын баяр хүргэж, тамирчин, дасгалжуулагч болгонд талархал дэвшүүлж байна” гэж бичжээ.
Ираны эрэгтэй чөлөөт бөхийн баг багийн дүнгээр Иран улсын баг 10 жингээс зургаан жинд нь алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэж, 201 оноогоор тасархай тэргүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )