Аваргуудын лиг: Манчестер Сити – Реал Мадрид 4:3

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн хагас шигшээ эхний тоглолт болж, Английн Манчестер Сити талбай дээрээ Испанийн Эзэн хааны багийг хүлээн авлаа. Хэн хэн нь дотоодын лигтээ тэргүүлж яваа хоёр багийг болгоомжтой, хамгаалсан тоглолт үзүүлэх байх гэж байсан ч олон гоолтой, харилцан довтолсон өрсөлдөөнтэй тулаан болж өнгөрлөө. Үүнд Манчестер 11 дэх минутад 2-0 тэргүүлж эхэлсэн нь ч нөлөөлсөн юм. Испанийн баг бут ниргэгдэх шинжтэй байсан ч хашир туршлагатай Бензема багаа аварлаа. Түүний гоолын дараа тооны харьцаа ойртсон ч Сити-гийн тоглолт илүү хэвээр байлаа. Хоёрдугаар үед Сити дахин довтолж, 3:1 болгосон ч Винисиус Жуниор тэр дор нь хариуг нь барьсан. Эцсийн цэгийг өнөөх Бензема тавьснаар тун өрсөлдөөнтэй тоглолт 4:3 Сити ялсан. Гэхдээ энэ ялагдалд Реал гутраагүй нь ойлгомжтой. Тэд илүү олон тоогоор ялагдаж магадгүй байсан. Одоо тэдэнд алдаагаа засах цаг байна. Хариу тоглолт тавдугаар сарын 4-нд Мадридад болно.  

Манчестер Сити Англи – Реал Мадрид Испани 4:3 (2:1, 2:2)

Этихад Стэдиум

Гоол: 1:0 – 2 де Брюйне, 2:0 – 11 Габриэл Жезус, 2:1 – 33 Бензема, 3:1 – 53 Фоден, 3:2 – 55 Винисиус Жуниор, 4:2 – 74 Бернарду Силва, 4:3 – 82, пенальти Бензема.

Манчестер Сити – Эдерсон, Стоунз (Фернандиньо, 36), Лапорт, Рубен Диаш, Зинченко, де Брюйне, Бернарду Силва, Родри, Фоден, Марез, Габриэл Жезус (Стерлинг, 83).

Реал Мадрид – Куртуа, Карвахаль, Алайба (Начо, 46), Милитао, Менди, Модрич (Себальос, 79), Кроос, Вальверде, Бензема, Винисиус Жуниор (Асенсио, 88), Родриго (Камавинга, 70).

Шар хуудас: Фернандиньо (81), Начо (90).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top