Сүмо: Ичиножёо хамгийн хүнд, Энхо хөнгөн нь

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Японы сүмо бөхийн холбооноос өчигдөр /2022.04.26/ бөхчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, цолтой бөхчүүдийн өндөр, жинг зарлалаа.

Ёкозүна Тэрүнофүжи өнгөрсөн жилийн есдүгээр сарын тэмцээний үеэс 3 кг турж, 181 кг болсон бол Хаврын тэмцээний аварга сэкивакэ Вакатакакагэ 1 кг нэмэн, 131 кг “татсан” байна. Цолтой бөхчүүдээс хамгийн хөнгөн нь Энхо бөгөөд ердөө 100 кг жинтэй. Хамгийн хүнд нь өнгөрсөн жилээс 5 кг нэмж, 211 кг болсон манай Ичиножёо байлаа.

Хамгийн өндөр бөхчүүд

Кагаяки – 193 см

Кайсэй – 193 см

Тэрүнофүжи – 192 см

Ичиножёо – 192 см

Точиношин – 192 см

Азүмарюү – 191 см

Хамгийн намхан сүмочид

Энхо – 168 см

Тэрүцүёоши – 169 см

Мидорифүжи – 171 см

Чиёоараши – 171 см

Точимарү – 171 см

Хамгийн хүнд сүмочид

Ичиножёо – 211 кг

Цүрүгишёо – 200 кг

Миторюү – 198 кг

Хамгийн хөнгөн сүмочид

Энхо – 100 кг

Тэрүцүёоши – 111 кг

Мидорифүжи – 112 кг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top