NBA: Майами Хит дараагийн шатанд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Өнөөдөр өглөө Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн плей-оффын гурван тоглолт явагдлаа.

Майами Хит багийн лидер Жимми Батлерын эзгүйд Атлантай Хоуксыг 97:94 ялж, цувралд 4:1 тэргүүлэн, дараагийн шатанд шалгарлаа. Батлер баруун өвдөгний гэмтлээр тоглоогүй бол хамгаалагч Кайл Лаури зүүн өвдгөө гэмтээгээд тоглолтыг дуусгаж чадсангүй. Дараагийн шатанд Майами Хит баг Филадельфи – Торонто (3-2) багуудын ялсантай тоглох юм. Одоогийн байдлаар Майами, Бостон багууд дараагийн шалгараад байна.

НБА

Плей-офф

Майами – Атланта 97:94 (21:22, 33:20, 21:22, 22:30)

FTX Arena

Майами: Оладипо (23), Адебайо (20 + 11 сам), Струс (15), Винсент (9), Такер (4) – гараа; Хирро (16), Калеб Мартин (10), Робинсон (0), Дедмон (0).

Атланта: Хантер (35 + 11 сам), Хертер (12), Янг (11 + 8 сам + 6 дам), Коллинз (7), Капела (2 + 8 сам) – гараа; Галлинари (12), Оконгву (8), Райт (7 + 7 сам), Луваву-Кабарро (0).

Майами цувралд 4-1 яллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top