Сүмо: Кисэносато гэрлэснээ хүлээн зөвшөөрлөө

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Өнөөдөр өглөөнөөс Японы хэвлэлээр “Ёкозүна асан Кисэносато гэрлэлээ” гэх мэдээ гарч эхэлсэн. Удалгүй хосууд өнгөрсөн нэгдүгээр сард гэрлэлтээ батлуулсан нь ил болж, шар хэвлэлүүд сүмо ертөнцийн “бэр”-ээ хайх аянд гарсан юм.

Тэгвэл дөнгөж саяхан Кисэносато буюу Нишёносэки ояката дэвжээнийхээ твиттер хуудсаар дамжуулан мэдэгдэл хийж, гэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө.

Кисеносато “Өнөөдөр хэвлэл мэдээллээр гарсанчлан би гэрлэлтээ батлуулснаа мэдэгдэж байна. Цаашдаа оякатагийн хувьд сайн бөх төрүүлэхийн төлөө улам хичээн ажиллах болно” гэж жиргэсэн байлаа.

Түүний гэргий 29 настай бөгөөд 3 жилийн өмнөөс үерхэж эхэлсэн гэнэ. Кисэносато ёкозүна байх үедээ “Хайр дурлал, хурим гэрлэлт нь сүмод анхаарлаа төвлөрүүлэхэд саад болох тул зодог тайлтлаа хурим хийхгүй” гэж ярьж байсан билээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top