В.Путин дотооддоо том тэмцээн зохион байгуулахыг үүрэг болголоо

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын Биеийн тамир, спортын хөгжлийн талаарх хуралдаанд оролцлоо.

В.Путин “Олон улсын спорт холбоод манай улсад болох байсан олон тэмцээн, төслийг хаалаа. Бурхан тэднийг шүүх буй заа. Гэхдээ тэр тэмцээний орон зайг дотооддоо шинэлэг, сонирхолтой тэмцээн зохион байгуулж нөхөж болно. Гадаадын баг, тамирчид оролцох нөхцлийг бүрдүүлэх ажлыг Засгийн газар хийх ёстой. Энэ ажлыг хурдан шуурхай хийхэд хэцүү биш гэдгийг би харж байна. ОХУ болон ард түмэнд тулгарч байгаа энэ дарамт шахалттай үед тамирчдын тэмцээн уралдааныг хадгалан үлдэх нь зарчмын хэрэг. Үндэсний шигшээ багуудаа бид дэмжсээр байх болно” гэж хэлээд Засгийн газартаа тэмцээн уралдааны хуваарь, хэлбэр, санхүүжилтийг боловсруулан гаргахыг үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat Bold(188.95.34.48) 2022 оны 04 сарын 28

kkk chaavaas gj

0  |  0
Top