Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн холбоо хамтран энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 45 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн 2022 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дундговь аймагт зохион байгууллаа.
Тэмцээнд 22 багийн 200 гаруй тамирчид 14 жинд хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар -48 кг-ын жинд алтан медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин Б.Баасанхүү, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар +100 кг-д алтан медаль хүртсэн Сүлд спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргал нар тодорлоо.
Эмэгтэй
48 кг
Алт – Б.Баасанхүү /Хөвсгөл аймаг/
Мөнгө – Г.Наранцэцэг /Алдар спорт хороо/
Хүрэл – Б.Ойдовчимэд /Женко клуб/, Хүрэл – Г.Бүрнээбаяр /Боржин клуб/
Эрэгтэй
+100 кг
Алт – Э.Мөнхжаргал /Сүлд спорт хороо/
Мөнгө – С.Бат-Орших /Алдар спорт хороо/
Хүрэл – Д.Нямхүү /Хэнтий аймаг/, Хүрэл – Х.Цогтгэрэл /Алдар спорт хороо/
Сэтгэгдэл ( 1 )
Бусад жингийн мэдээлэл???