Аваргуудын лиг: Ливерпуль – Вильярреал 2:0

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт болж, Английн Ливерпуль Испанийн Вильярреал багийг талбайдаа хүлээн авлаа. Тоглолт Ливерпулийн давамгайлал дор өрнөсөн. Англичууд бөмбөг эзэмшин, Вильярреалын хаалгыг бүслэсэн ч гоол оруулж чадсангүй. Эхний үед эрэлхэгээр хаалгаа хамгаалсан испаничууд хоёрдугаар үед 131 секунд анхаарлаа сулруулсны үр дүнд хоёр гоол алдлаа. Тооны харьцааг тэргүүлснийхээ дараа Ливерпуль улам итгэлтэй тоглож эхэлсэн бол Вильярреал сэлгээгээр тоглолтыг өөрчлөх гээд барсангүй, Алиссоныг сандаргаж чадсангүй. Одоо испаничууд нутагтаа хоёр гоолын зөрүүг арилгах гэж хичээнэ. Тэгэхээр тэд довтлох болно. Энэ нь тун эрсдэлтэй. Ер нь Ливерпулийн финалд шалгарах боломж бусад гурван багаасаа илүү байна гэж дүгнэж болно.  

Аваргуудын лиг

Хагас шигшээ

Ливерпуль Англи – Вильярреал Испани 2:0 (0:0, 2:0)

Энфилд

Гоол: 1:0 – 53, автогол Эступиньян, 2:0 – 55 Мане.

Ливерпуль – Алиссон, Александер-Арнолд (Гомес, 81), ван Дейк, Конате, Робертсон, Хендерсон (Кейта, 72), Тиаго Алькантара, Фабиньо, Салах, Мане (Диогу Жота, 73), Диас (Ориги, 81).

Вильярреал – Рульи, Фойт, Альбиоль, Пау Торрес, Эступиньян (Тригерос, 72), Ло Чельсо, Коклен (Педраса, 57), Капу, Парехо (Орье, 72), Данжума (Пако Алькасер, 86), Чуквуэзе (Диа, 72).

Шар хуудас: ван Дейк (32), Эступиньян (47), Ло Чельсо (62).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top