Энэ сарын 19-24-нд Улаанбаатарт болсон сонгомол барилдаан, чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд оролцсон ихэр эгч дүүс хос алттай нутаг буцсан. Дүү Мадина Бакбергенова нь 68 кг-д түрүүлсэн бол эгч Жамила Бакбергенова нь 72 кг-д тэргүүлсэн.
Эх орондоо харьсан эгч дүүс хэвлэл мэдээллээр байнга гарч, тус бүр 2300 ам.долларын шагнал хүртэцгээсэн. Гэвч охин нь хэчнээн од болсон ч ээж бол ээж.
Медалиа мялаалгахаар ээжийндээ очсон Мадина тэр дороо аж ахуйн ажилд дайчлагдаж, үнээ саасан байна. Мадина инстаграм хуудсандаа “Азийн аварга болсноо аав, ээждээ тайлбарлаад ч хэрэг алга” гэж бичин, бичлэгээ оруулсан байлаа.
Өмнө нь Риогийн олимпын өмнө Садулаев өвөөгийнхөө ногооны талбайг хагалж байсан бол супер модель Ирина Шейк эмээгийндээ түлээ хагалж байгаа зураг нь олон нийтийн сүлжээнд сэнсаац болж байв.
Сэтгэгдэл ( 3 )
Ээжийнхээ үгэнд ороод үнээ сааж ээждээ тусладаг зөв хүмүүжилтэй охидууд. байнаа.
Ээжийнхээ үгэнд ороо
Өөрийгөө од гээд сэтгэчихсэн гарууд хэцүү ч юм аа даа, азийн аварга үнээ сааж болохгүй гэсэн юм байхгүй биз дээ, тэр тусмаа бөх бол яршиг л байна ш дээ