Бээжин олимпын уран гулгалтын багийн төрлийн аварга ОХУ-ын тамирчин Камила Валиева хоёр хоногийн өмнө 16 нас хүрсэн. Энэ жил 9 дүгээр ангиа төгсөх бөгөөд ЭЕШ-д ямар хичээл сонгосноо сэтгүүлчдэд хэлжээ.
Камила “Англи хэл, биологи, орос хэл, математикаар шалгалт өгнө. Математик, биологийн хичээлдээ би сайн. Ер нь тоонд дуртай. Хоёр жилийн дараа би Биеийн тамирын дээд сургуульд элсэх төлөвлөгөөтэй байгаа. Дасгалжуулагч болно. Нэлээд хэдэн жил уран гулгалтад зориулсных эхлээд ямар ч гэсэн спортын салбарт ажиллана. Дараа нь таалагдсан юмандаа цагаа зарцуулна” гэж Нэгдүгээр сувгийн Доброе утро нэвтрүүлэгт орохдоо ярьсан байна.
Энэ сарын 26-нд төрсөн өдрөөрөө тэр Кремльд Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, одонгоор шагнуулсан. Уулзалтын дараа Камила Төрийн ордонд зураг авахуулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан охин доо