ОХУ-ын Төрийн Думаас депутатуудын 2021 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг танилцууллаа.
Төрийн Думд одоо 10 тамирчин депутат сууж байгаа. Өмнөх сонгуулиар 17 байснаа Карелин, Зиннуров хоёр мандатаа өгч, 15 болсон байсан ч Драчев, Дмитрий Сватковский, Алексей Воевода, Бувайсар Сайтиев, Валерий Газзаев нар сонгуульд ялагдсанаар 10 болж цөөрсөн байна. Хоккей, биатлон, боксоос тус бүр хоёр депутат байгаа. “Справедливая Россия” намын Газзаев байхгүй болсноор бүх тамирчин депутат “Единая Россия” намынх болжээ.
Ирина Роднина, уран гулгалт
2021 оны орлого: 11 сая рубль.
Хөрөнгө: Цэцэрлэгийн газар, барилга – 264 кв.м, орон сууц 80 кв.м, гарааш. Audi TT машин. Өнгөрсөн жилийн мэдүүлгээс BMW , Mercedes машин алга болж, орлого нь 4 саяар нэмэгджээ.
Вячеслав Фетисов, хоккей
Орлого: 135,6 сая. Жилийн өмнө 11.3 сая байсан. Орлого нь 10 дахин нэмэгдсэн.
Хөрөнгө: 132 кв.м орон сууц. Гэр бүлийн орлого нь 7,3 сая рубль. Эхнэрийнх нь нэр дээр барилга барих газар, хоёр орон сууц, 4 гарааш, Mercedes машин бичигдсэн.
Светлана Журова, тэшүүр
Орлого: 12,9 сая. Жилийн өмнө – 6,4 сая.
Хөрөнгө: 58, 175 кв.м хэмжээтэй хоёр орон сууцтай. Цэцэрлэгийн газар, түрээсийн хоёр орон сууц. Lexus машин. Хүүхдийнх нь нэр дээр хоёр орон сууц.
Владислав Третьяк, хоккей
Орлого: 23,7 сая. Жилийн өмнө – 22,5 сая.
Хөрөнгө: 6 газар (2 зуслан, 2 цэцэрлэгийн зориулалттай, Латвид 2). Хоёр байшин, орон сууцны барилга 1. Хоёр орон сууцтай. Латвид 2 орон сууц. 4 гарааш. Халуун усны газар, уурын зуух, хоолны газар.
Гэргийн орлого – 1,5 сая. 2 гарааш, 3 орон сууц.
Сергей Чепиков, биатлон
Орлого: 7,2 сая рубль. Жилийн өмнө – 7 сая.
Хөрөнгө: 260 кв.м байшин. 106 кв.м барилгатай. Газартай. BMW машин.
Николай Валуев, бокс
Орлого: 14,1 сая. Жилийн өмнө – 21 сая.
Хөрөнгө: барилга, орон сууц тус бүр нэг. Завь, хэд хэдэн машинтай.
Эхнэрийнх нь дээр газар, Орост нэг, Испанид нэг байшин, гурван орон сууц, 2 обьект бичигдсэн. Land Cruiser машин.
Дмитрий Пирог, бокс
Орлого: 8,7 сая. Жилийн өмнө – 5,5 сая.
Хөрөнгө: Хоёр орон сууц. Өнгөрсөн жил Audi машин байсан ч энэ жил мэдүүлсэнгүй.
Анатолий Карпов, шатар
Орлого: 6,5 сая. Жилийн өмнө – 6 сая.
Хөрөнгө: Хоёр газар, 3 орон сууцтай.
Эхнэрийнх нь нэр дээр 1 газар, 3 орон сууц, зуслан, Toyota RAV4 машин.
Антон Шипулин, биатлон
Орлого: 12,2 сая. Жилийн өмнө – 15,5 сая.
Хөрөнгө: газар тариалан, цэцэрлэгийн зориулалттай 9 газар. Байшин, 2 орон сууц. 2 гарааш, 6 обьект. KIA, BMW, Land Cruiser машин, мотоцикл. Өнгөрсөн жил 11 газартай байсан бол 9 болж буурсан ч машины тоо нэмэгджээ.
Артур Таймазов, бөх
Орлого: 7,1 сая. Жилийн өмнө – 7,4 сая.
Хөрөнгө: Аж ахуйн зориулалттай газар, барилга барих газартай. Орон сууц.
Сэтгэгдэл ( 2 )
одоо бол гараа өргөхөөс өөр юм мэддэггүй утсан хүүхэлдэйнүүд...
салбар салбартаа дэлхийд номeр 1 2 байсан хүмүүс шүү дээ харин ч бага орлоготой байгаа юм бишүү