Өнөөдөр Токио хотын "Бүдокан" ордонд Бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн үнэмлэхүй жингийн тэмцээн болж байна.
Тэмцээнд Токиогийн олимпын 60 кг-ын жингийн аварга Такато Наохиса, Рио, Токио олимпын 73 кг-ын жингийн аварга Шёохэй Оно нар оролцож байгаа.
Хоёулаа тэмцээний өмнө хүнд жинтэй өрсөлдөгчөөсөө айж эмээлгүй, барилдана гэж мэдэгдэж байсан билээ.
Эхлээд Оно татамид гарч ирлээ. Өрсөлдөгч нь 90 кг-ын жингийн 90 кг-ын жингийн Маэда Казүя. Хоёр бөх барьц булаалдан, Оно ч үнэхээр эмээсэн шинжгүй. Давуулж шидэх гэж хэд хэд оролдоод, тохох зэрэг мэх хийсээр байлаа. Гэвч хүнд жинтэй өрсөлдөгчөөсөө оноо авч чадсангүй. Барилдаан дуусахад 1,15 минут үлдэж байхад Маэда тохож, оноо авсан. Оно хавирч, хөдөлгөж, бужигнуулах гэж оролдсоор цаг дууслаа.
Яг дараагийн барилдаанд Такато Наохиса гарч ирлээ.
Өрсөлдөгч нь мөн л 90 кг-ын жингийн Танака Дайкацү. Энэ удаад жингийн ялгаа 30 кг. Танака барилдаан эхлээд нэг минут өнгөрсний дараа Танакаг үүрэх гэхэд нь өргөж шидээд, унахад нь өчиж цэвэр ялав.
Сэтгэгдэл ( 0 )