Газпромбанкны дэд ерөнхийлөгч асан Владислав Аваев энэ сарын 18-нд Москва дахь гэртээ эхнэр, охиноо хөнөөгөөд өөрөө амиа хорлосон хэрэг гарсан.
Түүний хэргийг мөрдөх явцад зарим зүйл ил болжээ. Банкир агсан эхнэрийнхээ өвдөг рүү буудаж, тарчлаан үнэнээ хэлэхийг шаардсан байна. Аваев жирэмсэн эхнэрээ жолоочтой нь унтсан гэж хүлээн зөвшөөрөхийг шаардсаныхаа дараа хөнөөжээ.
Түүний эхнэр амаржих дөхөж байсан юм. Бизнесмений 13 настай охин тахир дутуу байсан билээ. Аваев уг хэргийг үйлдэхдээ гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжсэн байжээ.
Түүний гэрт 10 гаруй зэвсэг байсан гэнэ. Эхнэрээ өөр хүнээс жирэмсэн болсон гэж хардаж байсан Аваевыг аймшигт хэргээ үйлдсэний дараа жолооч нь иржээ. Өглөө 11:00 цагт ирээрэй гэсний дагуу жолооч Михаил П. даргынхаа гадаа ирээд том охин Еленаг нь дуудсан байна. Бизнесмений өмнөх гэрлэлтээс төрсөн охин Елена хаалгыг гаднаас нь онгойлгож чадаагүй учир цагдаад ханджээ.
Аваевын жолооч Молдав руугаа буцсан гэсэн мэдээлэл байгаа аж. Түүнд хилийн хориг тавих, байцаах шалтгаан байгаагүй гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Ийм их мөнгөтэй болоход нь сийрэг толгой нь сайн ажилласан ийм балаа юм бодож олохдоо байдаг бүх тархиа ажиллуулах л байж үнэн бол.Гэхдээ охин буруугүй тэгхээр хүн амьны хэрэг л дэн
joloochtoi l holbootoi bainadaa.udii nas hursen hun hardaj hun alahaargui uhaan suusan baigaa
баячууд бас уйлдаг аягүй бол хар тамхи хэрэглэсэн байж таараа даа одоо томчууд бүгд хэрэглэдэг болсон
Joloch ni nuhjee