Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров өнөөдөр /2022.04.29/ Бишкек хотын Жаштык спорт ордны дэргэд чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багт зориулсан шинэ ордны шав тавих ёслолд оролцлоо.
Садыр Жапаров “Манай эмэгтэй бөхчүүд тэмцээн болгонд бидэнд баяр баясгалан бэлэглэж байна. Тэд дэлхийн хэмжээний бөхчүүд. Өнгөрсөн жил бидний хувьд их сайхан жил байлаа. Токио олимп, Ослогийн дэлхийн аварга дээр Айсулуу Тыныбекова, Мээрим Жуманазарова, Айпери Медет кызы нарын байгуулсан гавьяа Киргизийн чөлөөт бөхийн түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэнэ. Гэхдээ чөлөөт бөхөд шийдэгдээгүй асуудал байсаар байна. Олон улсын стандартад таарсан спорт заал, бэлтгэлийн танхим алга. Бүх дэд бүтцийг нь хангаад өгөхөд манай охид улам их амжилт гаргах нь гарцаагүй” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт болсон Азийн АШТ-д Киргизийн эмэгтэй бөхчүүд 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Manai tolgoi garsan buh nertei garuud bol buhiin ner barij uursduu shunaldaa avtaad bn .kirgiziin noyod bol arail uur talaas harsan bn
манайтай ижил бөхийн цагаан солиотой улс төрийн толгойд нь гарчихсан газар бололтой