Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дөрөвдүгээр сарын шилдгүүдээ тодрууллаа.
Эрэгтэй чөлөөт бөхөд Энэтхэгийн Рави Кумар, эмэгтэй чөлөөт Японы Акари Фүжинами, сонгомол барилдааны шилдгээр Данийн чечень бөх Турпал-Али Бисултанов нар шалгарсан байна.
Хоёр нь өнгөрсөн долоо хоногт манай нийслэлд болсон Азийн АШТ-ий аваргууд юм.
Рави Кумар (57 кг) гурван барилдааныхаа хоёрит нь цэвэр ялж, Энэтхэгийн анхны Азийн гурван удаагийн аварга бөх болсон.
Акари Фүжинами (53 кг) бүх барилдаандаа цэвэр ялахдаа нэг ч оноо алдаагүй.
Будапештэд болсон сонгомол барилдааны Европын АШТ-ий аварга Турпал-Али Бисултанов (87 кг) ч мөн адил оноо алдалгүй түрүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )